МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Утга зохиолын тэнхимийн докторант Fenglan нь академич Д.Цэрэнсодном багшийн удирдлаган дор “БҮРЭНБАЯР ХУУРЧИЙН ХУУРЫН ҮЛГЭРИЙН УРАН САЙХНЫ ОНЦЛОГ” сэдэвт Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон диссертацийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагт Эрдмийн зөвлөлийн А-302 тоот танхимд Утга зохиолоор докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн урьдчилсан хамгаалалтад хэлэлцүүлнэ.
Урьдчилсан хамгаалалтад орох докторант өөрийн судалгааны бүтээл, гадаад дотоодод хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээлийг дэлгэн тавьсан байгаа тул та бүхэн 324 тоот өрөөнд очиж танилцаж болно.
Магистр, докторын сургалтын алба