МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Монгол хэл, уран зохиолын тэнхимийн докторант Н.Дэлгэрмаа нь доктор (Ph.D), профессор Г.Билгүүдэй, доктор (Ph.D), дэд профессор Г.Галбаяр багшийн удирдлаган дор “МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛ ДАХЬ ДӨРВӨН УЛИРЛЫН СЭДЭВТ ШҮЛГИЙН УЛАМЖЛАЛ ШИНЭЧЛЭЛ” сэдэвт Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон диссертацийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагт Эрдмийн зөвлөлийн А-302 тоот танхимд Утга зохиолоор докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн урьдчилсан хамгаалалтад хэлэлцүүлнэ.
Урьдчилсан хамгаалалтад орох докторант өөрийн судалгааны бүтээл, гадаад дотоодод хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээлийг дэлгэн тавьсан байгаа тул та бүхэн 324 тоот өрөөнд очиж танилцаж болно.
Магистр, докторын сургалтын алба