2022.10.14нд Физик Электроник Сүлжээний тэнхимийн багш, оюутнууд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцоод ирлээ. Тус өдөрлөгийн хүрээнд
ШУА-ийн ООГХ-ийн:
1. Одон орон судлалын хийгдэж буй судалгааны ажлуудыг танилцуулах эрдэм шинжилгээний илтгэл
2. Газар хөдлөл судлалын салбарын танилцуулга болон хийгдэж буй судалгааны ажлуудтай танилцах
3. Газар хөдлөлтийн аюулыг үнэлгээний лабораторитой танилцах
4.Соронзон судлалын салбарын танилцуулга болон хийгдэж буй судалгааны ажлуудтай танилцах
5.Геофизикийн судалгааны багаж тоног төхөөрөмжтэй танилцах, турших
6.ССТ-ийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй танилцах
7. “Астропарк”-аар зочлох
8. ШУА-ийн Одон орон судлах “Хүрэлтогоот” оргил болон Газар хөдлөл судлалын салбарын үйл ажиллагаатай танилцах арга хэмжээнд оролцож эрдэмтдийн хийж буй шинжлэх ухааны шинэлэг судалгаанууд, тэдгээрийн үр дүнг танилцуулсан сонирхолтой илтгэл сонсож, туршлага судлаад ирлээ.

