МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Монгол хэл, уран зохиолын салбарын докторант Я.ГАНЗАЯА нь доктор (Ph.D), профессор Х.Сүглэгмаа багшийн удирдлаган дор “МОНГОЛЫН ТӨВД ХЭЛТ УРАН ЗОХИОЛ ДАХЬ ХИШИГ ДАЛЛАГЫН ЗОХИОЛЫН УЛАМЖЛАЛ” сэдэвт Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон диссертацийг 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 14:00 цагт Эрдмийн зөвлөлийн А-302 тоот танхимд Утга зохиолоор докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн урьдчилсан хамгаалалтад хэлэлцүүлнэ.
Урьдчилсан хамгаалалтад орох докторант өөрийн судалгааны бүтээл, гадаад дотоодод хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээлийг дэлгэн тавьсан байгаа тул та бүхэн 324 тоот өрөөнд ирж танилцаж болно.
Магистр, докторын сургалтын алба