МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Утга зохиолын тэнхимийн докторант Ч.БЯМБАЦЭЦЭГ нь доктор (Ph.D), профессор Р.Чүлтэмсүрэн багшийн удирдлаган дор “МОНГОЛ АМАН ЗОХИОЛ ДАХЬ ХҮҮХДИЙН ДҮР, ДҮРСЛЭЛ” сэдэвт Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон диссертацийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14:00 цагт Эрдмийн зөвлөлийн А-302 тоот танхимд Утга зохиолоор докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн жинхэнэ хамгаалалтад хэлэлцүүлнэ. Энэхүү ажлын эрдэм шинжилгээний албан ёсны шүүмжлэгч нь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиолын тасгийн эрхлэгч, доктор (Ph.D) А.Алимаа, МУИС-ийн багш, доктор (Ph.D), профессор Г.Нандинбилиг нар юм байна.
Хамгаалалтад орох докторант өөрийн судалгааны бүтээл, гадаад дотоодод хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээлийг дэлгэн тавьсан байгаа тул та бүхэн 324 тоот өрөөнд ирж танилцаж болно.
Магистр, докторын сургалтын алба