Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт болж байна. Хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан боловсролын бүх шатны байгууллагын удирдах ажилтнуудтай үе шаттайгаар уулзалт зохион байгуулж буй. Энэ удаагийн уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир болон холбогдох албаны төлөөлөл оролцож, 2022-2023 оны хичээлийн жилд хамтарч хийж хэрэгжүүлэх ажил, бодлого, шийдвэрийн талаар хэлэлцэв. Өнөөдрийн байдлаар 67 их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 85 хувь нь дээд боловсрол эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, их, дээд сургууль төгсөж буй 30 хүүхдийн дунд 1 ажлын байр байгаа бол мэргэжлийн боловсрол төгсөгч 6 хүүхдийн дунд 1 ажлын байр бий. Иймд дээд боловсролын чанар, тогтолцоог сайжруулах чиглэлээр ирэх хичээлийн жилд хамтарч ажиллана гэдгийг БШУ-ы сайд онцлов. цааш нь