Боловсролын зээлийн сангаас 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд “Буцалтгүй тусламж”, “Оюутны хөгжлийн зээл”-ээр суралцах хүсэлтийг дараах нөхцөлүүдээр суралцаж байгаа суралцагчдыг хамруулахаар шийдвэрлэсэн болно. Үүнд:
А.ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ:
- Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан суралцагчдад үргэлжлүүлэн олгох
- 2022-2023 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлээр элссэн шинэ элсэгч, үргэлжлэн авах суралцагчид: Тэргүүлэх чиглэлд дараах хөтөлбөрүүд орно:
- Биологи
- Байгаль орчныг хамгаалах технологи
- Электроник
- Түүх соёлын дурсгалт зүйлсийн сэргээн засварлалт
Дээрх шаардлагыг хангаж буй суралцагчид сургалтын албаны боловсролын зээлийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтэнд зээлд хамрагдах хүсэлтээ 2022 оны 9 дүгээр сарын 20-ны дотор B-224 тоотод ирж бүртгүүлнэ үү.
Б. СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ:
- Бүтэн өнчин суралцагч:
- Өргөдөл
- Төрсний гэрчилгээ
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримт
- Бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч:
- Өргөдөл
- Төрсний гэрчилгээ
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бол хувь тогтоосон акт /50% /
- Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:
- Өргөдөл
- Төрсний гэрчилгээ
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол эцэг, эхийн хувь тогтоосон акт /70%/
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:
- Өргөдөл
- Суралцагчийн болон хөдөлмөрийн чадвар алдсан ах эгч, дүүгийн төрсний гэрчилгээ
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Эцэг эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвар алдсан гишүүний болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй бол хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүний хувь тогтоосон акт /70%/
- Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 70 хувь, 750-аас дээш оноо авсан бол сургалтын төлбөрийн 100 хувь:
- Өргөдөл
- Суралцагчийн төрсний гэрчилгээ
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн:
- Өргөдөл
- Тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын төрсний гэрчилгээ
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Эцэг эх, асран хамгаалагч, тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт
- Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч:
- Өргөдөл
- Суралцагчийн төрсний гэрчилгээ
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын цаа маллан амьдарч буйг тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- Цаатан тэтгэмжийн дэвтрийн хуулбар
Дээрх шаардлагыг хангаж буй суралцагчид сургалтын албаны боловсролын зээлийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтэнд бүрдүүлсэн материалаа 2022 оны 09 дүгээр сарын 20-ны дотор B-224 тоотод ирж бүртгүүлнэ үү.
БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН АЛБА