2022 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 10:00 цагт сургуулийн “Эрдмийн зөвлөлийн танхим”-д Удирдах зөвлөл ээлжит хурлаа хийлээ. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэж батлав. Үүнд:
- Бүтэц шинэчлэн батлах тухай
- Улаанбаатарын их сургуулийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай
- Элсэгчдийн тоо, босго оноо тогтоох тухай
Дээрх асуудлыг хэлэлцэхээс гадна Улаанбаатарын их сургуулийн захирал Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн доктор (Sc.D), профессор С.Байгалсайхан сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны тайлан танилцуулав.