М.Энхбаатарын диссертацийг анхны хэлэлцүүлэг болно

Улаанбаатарын их сургуулийн Түүх, археологийн тэнхимийн профессорын багийн хуралд түүх, археологийн салбарын докторант М.Энхбаатар нь академич С.Чулуун багшийн удирдлаган дор “Монголын бэлчээрийн мал аж ахуйн харилцаа ба хуваарилалт” сэдэвт хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон диссертацийг анхны удаа хэлэлцүүлнэ.

Тэнхимийн хэлэлцүүлэг 2022 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 11:00 цагт эрдмийн зөвлөлийн А-302 тоот танхимд болно. Хэлэлцүүлэгт орох докторант өөрийн судалгааны бүтээл, гадаад дотоодод хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээлийг дэлгэн тавьсан байгаа тул та бүхэн магистр, докторын эрдэм шинжилгээний төв (322 тоот)-д ирж танилцаж болно.

Магистр, докторын сургалтын алба