Оюутны хөгжлийн зээл
Зээлийн төрөл:
- Хүү бууруулах зээл /12 сар /
- Богино хугацаатай зээл / 12 сар /
- Урт хугацаатай зээл / 120 сар /
Зээлийн нөхцөл:
Хүү бууруулах | Богино хугацаат | Урт хугацаат | |
Хүү | 5% | ||
Хэмжээ | Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр | ||
Давтамж | Жилд 2 хүртэл удаа | ||
Хугацаа/ сараар/ | Цалин, тэтгэвэр, малчны зээлийн дуусах хугацаагаар. / дээд хугацаа 12 сар хүртэл/ | 12 сар хүртэл | 120 сар хүртэл |
Зээлийн ерөнхий шаардлага:
Үүнд:
- 1 Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
- Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн
батламжтай байх;
- Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
- Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
- Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
Нэмэлт шаардлага:
Нөхцөл | Богино хугацаат | Урт хугацаат | |
ЭЕШ оноо | 400 ≤ | 650≤ | |
Голч дүн | 2.0 ≤ | 3≤ | 2.3≤ТАХМ |
Зээлийн эргэн төлөлт:
хүү бууруулах зээл:
- Өмнө авсан цалин, тэтгэвэр, малчны зээлийн зуусах хугацаагаар /дээд хугацаа 12 сар хүртэл/
- Зээл авснаас хойш ажлын 10 хоногийн дотор сургалтын төлбөрийг сургуульд төлсөн байх
Богино хугацаат зээл: 12 сар хүртлэх хугацаагаар
Урт хугацаатай зээл:
- Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилна.
- Зээлийн хүүгийн төлбөрийг зээл авсан хугацаанаас хойш сар бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлнө.
Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж
Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын өдрийн ангид суралцагч дараахь суралцагчид сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно:
- Бүтэн өнчин суралцагч
- Хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч;
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч;
- Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь;
- 3 ба түүнээс дээш хүүхэд нь их дээд сургуульд зэрэг суралцаж байгаа өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч;
Бүрдүүлэх бичиг баримт
Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч дараахь бичиг баримтыг бүрдүүлэн тухайн дээд боловсролын сургалтын байгууллагын захиргаанд өгнө:
- Өргөдөл;
- Төрсний гэрчилгээ;
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч);
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
- Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг;
- Суралцагчийн болон эцэг эхийн эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт;
- Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар;
- Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагчийн хувьд хувь тогтоосон комиссын шийдвэр
- 3 суралцагч зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт
Энэхүү хөтөлбөр нь хоёр дахь удаагаа бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж байгаа суралцагчид хамаарахгүй
“Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкууд
Зээлийн шаардлага:
Төрийн банк:
Хаан банк: https://www.khanbank.com/mn/857
Голомт банк: https://golomtbank.com/citizen/product/299?m=6
Хас банк: www.xacbank.mn/mn/555/personal-banking/loans/student-loan
Улаанбаатар банк: www.ubcbank.mn/index.php?con=view&id=1070
Капитрон банк: