Я.ГАНЗАЯАГИЙН “МОНГОЛЫН ТӨВӨД ХЭЛТ УРАН ЗОХИОЛ ДАХЬ ХИШИГ ДАЛЛАГЫН ЗОХИОЛЫН УЛАМЖЛАЛ” СЭДЭВТ ДИССЕРТАЦИЙН ЖИНХЭНЭ ХАМГААЛАЛТ БОЛНО

МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Монгол хэл, уран зохиолын тэнхимийн докторант Я.ГАНЗАЯА нь доктор (Ph.D), профессор Х.Сүглэгмаа багшийн удирдлаган дор “МОНГОЛЫН ТӨВӨД ХЭЛТ УРАН ЗОХИОЛ ДАХЬ ХИШИГ ДАЛЛАГЫН ЗОХИОЛЫН УЛАМЖЛАЛ” сэдэвт Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон диссертацийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14:00 цагт Эрдмийн зөвлөлийн А-302 тоот танхимд Утга зохиолоор докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн жинхэнэ хамгаалалтад хэлэлцүүлнэ. Энэхүү ажлын эрдэм шинжилгээний албан ёсны шүүмжлэгч нь доктор (Ph.D), профессор Т.Булган, МУБИС-ийн багш, доктор (Ph.D), дэд профессор Д.Ганболд нар юм байна.

Хамгаалалтад орох докторант өөрийн судалгааны бүтээл, гадаад дотоодод хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээлийг дэлгэн тавьсан байгаа тул та бүхэн 324 тоот өрөөнд ирж танилцаж болно.

МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТЫН АЛБА