Улаанбаатарын Их Сургууль нь 2015 оны 11 сард БНХАУ-ын Ханьдань Их сургуультай Ушу, Тайжичуаний сургалт явуулах, түгээн дэлгэрүүлэх хамтын ажиллагааны гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний хүрээнд БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Худалдаа эдийн засгийн газраас 2016 оны 5 сарын 16-аас 2016 оны 11-р сарын 12-ны хооронд явуулж буй БНХАУ-ын Хөнаний технологийн Их сургуульд засгийн газрын зардлаар 6 сарын хугацаатай болох Тайжичуаний сургалтанд Улаанбаатарын их сургуулийн Хятад хэл орчуулгын 3-р ангийн оюутан Ү.Анударь, А.Долгорсүрэн, О.Оргил, П.Сувд-Эрдэнэ, З.Энхсаруул, Түүх хятад хэлний 3-р ангийн оюутан Т.Долгормаа, Б.Түвшинжаргал, О.Цэрэнпунцаг, Э.Эрдэнэчулуун нарын 9 оюутан хамрагдаж 2016 оны 5 сарын 15-нд БНХАУ-ыг зорилаа.
Оюутнууддаа сурлага спортын өндөр их амжилтыг хүсэн ерөөе!