Докторант Х.Нандин-Эрдэнийн урьдчилсан хамгаалалт болно

Улаанбаатарын Их сургуулийн Монгол хэл, уран зохиолын салбарын докторант Х.Нандин-Эрдэнийн “Инжаннашийн «Нэгэн давхар асар», «Улаанаа ухилах тэнхим» хоймсон романы харилцаа, уламжлалын зарим асуудал” сэдэвт Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон диссертацийн урьдчилсан хамгаалалт 2022 оны 06 сарын 06-ны өдрийн 14:00 цагт Эрдмийн зөвлөлийн А-302 тоот танхимд болно.

Хэлэлцүүлэгт орох докторант өөрийн судалгааны бүтээл, гадаад дотоодод хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээлийг дэлгэн тавьсан байгаа тул та бүхэн Магистр, докторын Эрдэм шинжилгээний төв (324 тоот)-д ирж танилцаж болно.

Магистр, докторын сургалтын алба