Улаанбаатарын их сургуулийн Магистр, Докторын сургалтын алба нь тус сургуулийн 30 жилийн ойн хүрээнд доктор төгсөгчдийнхөө бүтээлээр “докторуудын номын сан” байгуулах ажлыг эхлүүлээд байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд шинжлэх ухааны академийн түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс түүх, археологийн чиглэлийн нийт 42 бүтээлийг хандивлалаа. Улаанбаатарын их сургуулиар овоглож явдаг бүх эрдэмтэн судлаачид маань энэхүү аяныг дэмжин, хамтран ажиллаж байгаад баяртай байна.