Улаанбаатарын Их сургуулийн Монгол хэл, уран зохиолын салбарын докторант Х.Нандин-Эрдэнийн “Инжаннашийн «Нэгэн давхар асар», «Улаанаа ухилах тэнхим» хоймсон романы харилцаа холбооны зарим асуудал”, Н.Дэлгэрмаагийн “Монголын уран зохиол дахь дөрвөн улирлын сэдэвт шүлгийн уламжлал, шинэчлэл” сэдэвт Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон диссертацийн 2-р хэлэлцүүлэг 2022 оны 05 сарын 11-ний өдрийн 14:00 цагт Эрдмийн зөвлөлийн А-302 тоот танхимд болно.
Хэлэлцүүлэгт орох докторант өөрийн судалгааны бүтээл, гадаад дотоодод хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээлийг дэлгэн тавьсан байгаа тул та бүхэн Магистр, докторын Эрдэм шинжилгээний төв (324 тоот)-д ирж танилцаж болно.
Магистр, докторын сургалтын алба