Улаанбаатарын Их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.. Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны салбараас 7 оюутан, Байгаль, Техникийн ухааны салбараас 7 оюутан нийт 14 оюутан оролцсоноос: Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбараас Хятад хэл орчуулга 4-р ангийн оюутан Б.Гоомарал /удирдагч багш Ө. Саранцэцэг /“Хятад хэлний хэлц, хэллэгийн монгол орчуулгын зарим асуудал” Ши Жиньпин “Төр улсыг засах тухай I” номын жишээн дээр сэдвээр тэргүүн байр , Байгаль, Техникийн ухааны салбараас электроник автомажуулалтын 4-р ангийн оюутан Б. Нарангий / удирдагч багш Ө. Баттулга/ “Замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионы автоматжуулалт” сэдвээр тэргүүн байр тус тус эзлэв. Нийт оролцсон оюутнууддаа баярлалаа. Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье.