Улаанбаатарын Их Сургуулийн Утга зохиолын тэнхимийн докторант БНХАУ-ын иргэн Аlatengchulu нь доктор (Sc.D), профессор С.Байгалсайхан багшийн удирдлаган дор “Монголын болон Өвөрмонголын уран зохиол дахь тэмээний уран сайхны дүрслэл” сэдвээр доктор (Ph.D)-ын нэг сэдэвт зохиол бичиж, тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын тэнхимийн хурлаар 2 удаа, Утга зохиолоор доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн урьдчилсан хамгаалалтын хурлаар тус тус хэлэлцүүлсэн болно. Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон диссертацийн жинхэнэ хамгаалалтын хурал 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдөр 13:00 цагт Улаанбаатарын Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн А-302 тоот танхимд болно. Хэлэлцүүлэгт орох докторант өөрийн судалгааны бүтээл, гадаад дотоодод хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээлийг дэлгэн тавьсан байгаа тул та бүхэн Магистр, докторын Эрдэм шинжилгээний төв (324 тоот)-д ирж танилцаж болно.
МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТЫН АЛБА