Оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

Улаанбаатарын Их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Оюутны эрдэм шинжилгээний хурал”  2016-2017 оны хичээлийн жилд амжилттай зохион байгуулагдлаа. Хурал Байгалийн ухааны салбар болон Нийгмийн шинжлэх ухааны салбар гэсэн 2 төрлөөр явагдлаа.

Эрдэм шинжилгээний хуралд Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны салбараас Б. Төрболд “Хурдан морь унаач хүүхдийн эрхийн тухай асуудал ” сэдвээр тэргүүн байр эзэллээ. Байгалийн ухааны салбараас Б. Бямбажав, Э. Эрдэнэтуяа нар “Бохир усыг цэвэршүүлэхэд нано хэмжээст анатаз эрдсийг ашигласан судалгааны үр дүнгээс” сэдвээр тэргүүн байр эзэллээ.