Х.Нандин-Эрдэнийн “Инжаннашийн роман дахь дорно дахины сэтгэлгээний илрэл” сэдэвт тэнхимийн хэлэлцүүлэг болно

Улаанбаатарын Их сургуулийн Монгол хэл, уран зохиолын салбарын докторант Х.Нандин-Эрдэнийн “Инжаннашийн роман дахь дорно дахины сэтгэлгээний илрэл (“Нэгэн давхар асар”, “Улаанаа ухилах тэнхим” хоймсон романы жишээн дээр)” сэдэвт Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон диссертацийг хэлэлцэх тэнхимийн хэлэлцүүлэг 2022 оны 3 сарын 15-ны өдрийн 14:00 цагт Эрдмийн зөвлөлийн А-302 тоот танхимд болно.

Хэлэлцүүлэгт орох докторант өөрийн судалгааны бүтээл, гадаад дотоодод хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээлийг дэлгэн тавьсан байгаа тул та бүхэн Магистр, докторын Эрдэм шинжилгээний төв (324 тоот)-д ирж танилцаж болно.
Магистр, докторын сургалтын алба