Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс томилсон шинжээчийн баг Улаанбаатарын Их Сургууль дээр ажиллаж байна. Төрийн өмчит Улаанбаатарын Их Сургуулийн Түүх, археологийн тэнхимийн шинээр элсэлт авахаар төлөвлөж байгаа Археологи мэргэжлийн магистрын Е02220201 индекстэй сургалтын хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэлийн шинжээчийн баг 2022 оны 03-р сарын 09-ны өдөр төлөвлөгөөний дагуу тус сургууль дээр ажиллаж байгаа болно.
Шинжээчийн багийн ахлагчаар ШУТИС-ийн БУХС-ийн захирал доктор (Ph.D), дэд профессор А.Энхбат, гишүүдээр МУИС-ийн Археологи, антропологийн тэнхимийн багш, Археологийн судалгааны төвийн захирал доктор (Ph.D), профессор Ц.Төрбат, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D) Н.Эрдэнэ-Очир, зохицуулагчаар БМИҮЗ-ийн Гадаад харилцаа, магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн Н.Түмэнжаргал нар ажиллаж байна. Хөндлөнгийн үнэлгээний үйл явцыг БМИҮЗ-ийн Ажлын албаны захирал доктор (Sc.D), профессор О.Янжмаа нээж “Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн хамтын ажиллагаа, чанарын баталгаажуулалт” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, сургуулийн хамт олонд ажлын амжилт хүслээ.