Физик электроник сүлжээний тэнхимийн төгсөгчид “Онооны самбар” бэлэглэлээ

Өнгөрөгч долоо хоногт “Уухай технологи” ХХК-аас Улаанбаатарын их сургуулийн биеийн тамир спортын зааланд “Онооны самбар” бэлэглэх арга хэмжээ болж өнгөрлөө.  Тус компаний захирал Б.Ариунтуул болон Л.Бямбажаргал нар нь Улаанбаатарын их сургуулийн Физик электроник сүлжээний  тэнхимийн 2008 оны төгсөгчид юм. Энэхүү “Онооны самбар”-ыг 2022 оны гуравдугаар сарын 2-нд Улаанбаатарын их сургуулийн захирал Sc.D, профессор Байгалсайхан болон биеийн тамирын багш Батзаяа нарт гардуулан өгсөн юм.

Тус онооны самбарыг зохион бүтээх багт тус компаний захирал Б.Ариунтуул, зөвлөх багш Л.Бямбажаргал нар болон ФЭСТ 4-р курсийн оюутнууд Ө.Одгэрэл, Ш.Дэлгэрсайхан, А.Энхтамир нар ажилласан байна.

Ингээд спортын уралдаан тэмцээний үед хэрэглэдэг хамгийн чухал хэрэгсэлийг бэлэглэсэнд их сургуулийнхаа нийт оюутан суралцагч, багш ажилчдынхаа өмнөөс “Уухай технологи” ХХК-ний хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.