Төрийн өмчит Улаанбаатарын Их Сургуулийн Түүх, археологийн тэнхим нь Археологи мэргэжлийн магистрын Е02220201 индекстэй сургалтын хөтөлбөрөөр тусгай зөвшөөрөл авахаар урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэхээр ажиллаж байгаа болно. Үүний үндсэн дээр Монгол Улсын “Боловсролын тухай хууль”-ийн 21.6-д “Боловсролын сургалтын байгууллага шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэхийн өмнө Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагаар урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэнэ” хэмээн заасны дагуу Улаанбаатарын Их Сургууль, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлтэй “Хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэх үйл ажиллагааны гэрээ”-г байгуулж сургалтын хөтөлбөр, өөрийн үнэлгээний тайлангаа хүлээлгэж өгсөн болно. Энэхүү гэрээний үндсэн дээр БМИҮЗ-өөс томилсон Сургалтын хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэлийн шинжээчдийн баг 2022 оны 03 сарын 09-ний өдөр Улаанбаатарын Их Сургууль дээр ажиллана.