Улаанбаатарын Их сургуулийн Түүх, археологийн салбарын докторант Г.Бямбарагчаа “Дагуул малчид: Оюутолгой алт зэсийн уурхайн орчмын орон нутгийн малчдын бодлого” сэдвээр Түүхийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон нэг сэдэвт зохиолын тэнхимийн хэлэлцүүлэг 2022 оны 01 сарын 24-ний өдрийн 14:00 цагт Эрдмийн зөвлөлийн А-302 тоот танхимд болно. Хэлэлцүүлэгт орох докторант өөрийн судалгааны бүтээл, гадаад дотоодод хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээлийг дэлгэн тавьсан байгаа тул та бүхэн Магистр, докторын Эрдэм шинжилгээний төв (324 тоот)-д ирж танилцаж болно.