Маарамба Ц.Баатарт хүндэт доктор цол олголоо

Тус Их сургуулийн Ургамлын биологийн тэнхимийн эрдэмтэд, Одь уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй олон жилийн турш хамтран ажиллаж эмийн ургамлын эмнэлзүйн чанарыг тогтоох, уламжлалт эмийн ургамлаар эм үйлдвэрлэхэд үр дүнтэй байсныг үнэлж өнөөдөр энэхүү хүндэт доктор цолыг маарамба Ц.Баатарт олголоо.
Хамтын ажиллагааны хүрээнд хүний гавьяат эмч уламжлалт анагаах ухааны салбараар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хоёр удаа хамтран зохион байгуулж хурлын илтгэлийг хэвлэн гаргасан юм.

Тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн хуралд хүний гавьяат эмч н.Мөнхтүвшин урилгаар оролцов. Цаашид уламжлалт эмийн үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэх талаар тодорхой ажлуудыг хамтран хийхээр төлөвлөөд байгаа юм.