Тэнхимийн хэлэлцүүлэг болно

Улаанбаатарын Их сургуулийн Түүх, археологийн салбарын докторант Bao Guosheng-ын “Урианхан түмэн хийгээд Дойн урианхайн түүхийн судалгаа” сэдвээр Түүхийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон нэг сэдэвт зохиолын тэнхимийн хэлэлцүүлэг 2022 оны 02 сарын 24-ний өдрийн 14:00 цагт Эрдмийн зөвлөлийн А-302 тоот танхимд болно. Хэлэлцүүлэгт орох докторант өөрийн судалгааны бүтээл, гадаад дотоодод хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээлийг дэлгэн тавьсан байгаа тул та бүхэн Магистр, докторын Эрдэм шинжилгээний төв (324 тоот)-д ирж танилцаж болно.