Улаанбаатарын Их сургуулийн “Journal of Archaeology, History and Ethnograpy” (Археологи, Түүх, Угсаатны зүйн сэтгүүл) сэтгүүл хэвлэгдэн гарлаа

Улаанбаатарын Их сургуулийн Нийгмийн ухааны салбарын сэтгүүл болох “Journal of Archaeology, History and Ethnograpy” (Археологи, Түүх, Угсаатны зүйн сэтгүүл) хэвлэгдэн гарлаа. ISSN дугаар бүхий тус сэтгүүл жилд 1 удаа хэвлэгдэн гардаг билээ. Археологи, Түүх, Угсаатны зүйн судалгааны сүүлийн үеийн нээлт, шинэ шинэлэг мэдээ мэдээллийг багтаах тус сэтгүүлийн энэ оны дугаарт нийт 23 өгүүлэл багтжээ. 2021 оны дугаарт Улаанбаатарын Их сургуулийн Түүх, Археологийн тэнхимийн эрдэмтэн багш нарын өгүүллээс гадна, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, Монголын үндэсний түүхийн музей, Чингис хаан музей, Соёлын өвийн үндэсний төв, Дүрслэх урлагийн музей, ОХУ-ын Барнаул хотын Алтайн улсын их сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйрын Дээд Сургууль, БНХАУ-ын Өвөр монголын үндэстний их сургууль, Унгарын хүмүүнлэгийн судалгааны төвийн судлаач, эрдэмтэд өгүүллээ ирүүлэн хэвлүүлжээ.

Улаанбаатарын Их сургуулийн Түүх, Археологийн тэнхим