Улаанбаатарын их сургууль үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Шинжлэх ухааны академитай олон талаар хамтран ажиллаж ирсэн билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Улаанбаатарын их сургууль хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгууллаа.
Уг гэрээнд Шинжлэх ухааны академийн залгамж халааг бэлтгэх, Академийн тэргүүлэх зэргийн эрдэмтэд Улаанбаатарын их сургуулийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажилд оролцох; Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн лаборатори тоног төхөөрөмжийг ашиглан оюутан суралцагчид дадлага хийх, төгсөгчдийг ажлын байраар хангах зэрэг уламжлалт ажлаа илүү өргөжүүлж нягт хамтран ажиллахаар тусгагдсан байна.
Мөн хамтарсан төсөл хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тоог нэмэгдүүлэхийн сацуу түүнд оролцогчдыг нэмэгдүүлэх, энтерпрёнер сургууль болгох чиглэлээр илүү анхаарч хамтран ажиллах боломжтой болов.