Хятад хэлний “Оны шилдэг удирдагч”, “Шилдэг багш” багш нар тодорлоо

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамнаас санаачлан, МУИС-ийн Күнзийн институтээс зохион байгуулсан “Оны шилдэг удирдагч”, “Хятад хэлний шилдэг багш” шалгаруулах баярын хурал 2021.12.17 амжилттай болж өндөрлөлөө.
Баярын үеэр “Хятад хэлний сургалтын шилдэг удирдагч” өргөмжлөлийг Дорно Дахин судлалын тэнхим, Хятад хэлний салбарын эрхлэгч Ө.Саранцэцэг, “Монгол Улс дахь хятад хэлний шилдэг багш” өргөмжлөлийг, хятад хэлний багш Х.Нандин-Эрдэнэ нар тус тус хүртсэнд сургуулийн нийт эрдэмтэн багш, ажилчид, оюутан залуусын өмнөөс баяр хүргэж цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе!