Улаанбаатарын их сургуулийн Удирдах зөвлөлийн хурал 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Боловсрол, Шинжлэх ухааны яаманд боллоо. Хурлыг Боловсрол, Шинжлэх ухааны дэд сайд, Улаанбаатарын их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Г.Ганбаяр даргалж, Удирдах зөвлөлийн гишүүдийн 73.3 хувийн ирцтэйгээр хуралдав.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэж хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа.
Үүнд:
1. Улаанбаатарын их сургуулийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланд “Хангалттай” үнэлгээ өгөв.
2. Улаанбаатарын их сургуулийн “2022 оны төсөв”-ийг батлав.