Төрийн захиргаа, хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш оюутны уулзалт

Улаанбаатарын Их Сургуулийн Төрийн захиргаа, хүмүүнлэгийн ухааны тэнхим “БАГШ ОЮУТНЫ УУЛЗАЛТ”-аа 2021 оны 11-р сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтад тус тэнхимийн багш нар, ТУ-1, ТУ-2, ТУ-3, ТУ-4 курсын оюутнууд оролцсон бөгөөд тэнхимийн 2021-2022 оны ажлын төлөвлөгөөний зорилго, хэрэгжилт, сургалт хүмүүжлийн үйл ажиллагааны явц, эрдэм шинжилгээний ажлын талаар зөвлөмж өгч, ярилцлага өрнүүлэв. Мөн тэнхимийн түүхэн замнал, төгсөгчдийн ажлын амжилтын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, “ШИЛДЭГ ОЮУТАН” /М.Баттулга ТУ-4/-аа шалгаруулан өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав. Уулзалтын үеэр Н.Мөнхбат багшийн удирдан зохион байгуулсан “СТАТИСТИК ХЭРЭГЛЭЭНИЙ SPSS ПРОГРАМ”-ын анхан шатны 16 цагийн сургалтын үр дүнг дүгнэж суралцсан оюутнууддаа СЕРТИФИКАТ гардууллаа.