Шинжлэх ухааны академийн ойн баярт мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол улсад орчин цагийн ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙГУУЛЛАГА-СУДАР БИЧГИЙН ХҮРЭЭЛЭН байгуулагдсаны 100 жил, МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан  Улаанбаатарын их сургуулийн нийт хамт олны өмнөөс Улаанбаатарын их сургуулийн захирал Шинжлэх ухааны доктор профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Байгалсайхан, Эрдэм шинжилгээ-Хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, профессор С.Цолмон, Маркетинг, Чанарын баталгаажуулалтын албаны дарга Д.Ганцогт нар төлөөлөн ШУА-ийн Ерөнхийлөгч академич Д.Рэгдэл, ШУА-ын Дэд ерөнхийлөгч академич Г.Чулуунбаатар нартай уулзаж баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.

Улаанбаатарын их сургууль нь сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд ШУА-тай нягт хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн бөгөөд ШУА-ын хүрээлэнгүүдэд тус сургуулиас Бакалавр, Магистр, Докторын төвшинд суралцаж төгссөн 150 гаруй эрдэм шинжилгээ ажилтан ажиллаж байгаа бөгөөд ШУА-ийн эрдэмтдээс 30 гаруй Профессор, 20 гаруй Дэд Профессор төрөн гарсан байна.