Эрдэм шинжилгээний хурал болно

    2021 онд  Монголын төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн  Халхын Цогт хунтайжийн мэндэлсний 440 жил, Цогтын чулууны бичгийн 420, Цогтын цагаан байшингийн 400 жилийн ой тохиож байгаа билээ. Боловсрол Шинжлэх ухааны яам, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Улаанбаатарын их сургууль, Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музей, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн  хамтран энэхүү түүхт ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 10 сарын 28-нд 14 цагаас Үндэсний музей дээр зохион байгуулах гэж байна.