2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АНХНЫ ДОКТОР (Ph.D) ХАМГААЛЛАА

Тус сургуулийн Түүхийн докторант Чагдарсүмбэрэлийн Батдорж нь академич С.Чулуун багшийн удирдлаган дор “Монгол улсын шинжлэх ухааны түүхийн судалгаа 1921-1940 он” сэдвээр Түүх археологи антропологийн доктор (Ph.D) хамгаалуулах зөвлөл дээр Түүхийн ухааны доктор (Ph.D)-ын зэргээ 91,6 хувь амжилттай хамгааллаа.
2021-2022 оны хичээлийн жилийн анхны доктор (Ph.D) хамгаалсан Ч.Батдоржийн цаашдын эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.

МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТЫН АЛБА