“ЯПОН НОМ ЗОХИОЛООС ТӨРСӨН СЭТГЭГДЭЛ” чөлөөт зохион бичлэгийн уралдаан

Төрийн өмчит Улаанбаатар их сургууль, Хирошима их сургуулийн Монгол судлалын төв хамтран Япон хэл суралцагч Их Дээд сургуулийн оюутнуудын дунд “ЯПОН НОМ ЗОХИОЛООС ТӨРСӨН СЭТГЭГДЭЛ” чөлөөт зохион бичлэгийн уралдааныг зохион байгуулж дүнгээ гаргалаа. Уралдааны зорилго нь Япон хэл суралцагч оюутнууд японы ном зохиолоос төрсөн сэтгэгдэлээ илэрхийлэн бичсэнээр япон хэлний үгийн сан баяжин, уншиж ойлгох, бичиж туурвих хэлний түвшин дээшлэхийн зэрэгцээ сэтгэн бодох, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх чадвар сайжрах тустай тул уг уралдааныг зохион явууллаа.

Уг уралдаанд Тэргүүн байрыг МУИС-н ХЗС Нагоя Их Сургуулийн Японы эрх зүйн боловсрол судалгааны төвийн 5 курсын оюутан Баянжаргал овогтой Соёл-Эрдэнэ, Дэд байрыг МУИС-н ХЗС Нагоя Их Сургуулийн Японы эрх зүйн боловсрол судалгааны төвийн 4 курсын оюутан Хатанбаатар овогтой Цээсүрэн, 3-р байрыг Улаанбаатарын Их Сургуулийн 4 курсын оюутан Лхагважав овогтой Нармандах, Тусгай байрыг Улаанбаатарын Их Сургуулийн 4 курсын оюутан  Дорж овогтой Хонгорзул нар тус тус шалгарлаа. Оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.