МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар “Улаанбаатарын” Их Сургуулийн захирал, Шинжлэх ухааны доктор, профессор С.Байгалсайхан нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус уулзалтад Түүх археологийн танхимийн эрхлэгч Д.Эрдэнэбаатар, ерөнхий нягтлан О.Туяа нар оролцсон юм. Энэ үеэр Д.Эрдэнэбаатараас тодруулга авсан юм.
Д.Эрдэнэбаатар: Хүмүүсийг сургахад хичээлийн танхим хэрэгтэй байдаг ч үндэсний оюун санааны өвийг бүрдүүлдэг гол шугам нь МҮОНРТ юм
Монголчуудын оюун санаа эдийн засаг, улстөрийн талаар ярьсан асуудал учраас бид “Улаанбаатарын” Их Сургуулийг олон нийтэд хэрхэн өргөн дэлгэр хүргэж болох вэ гэдэг асуудлыг хөндөж сэтгүүлзүй, шинжлэх ухаан, танин мэдэхүй зэрэг олон чиглэлээр хамтарч ажиллахыг зорьлоо. Манай сургуулийн нийгмийн салбарт оруулж буй хувь нэмэр нь юу вэ гэхээр шинжлэх ухаан, танин мэдэхүйн үйл ажиллагаа байдаг. Хүмүүсийг сургахад хичээлийн танхим хэрэгтэй байдаг боловч үндэсний оюун санааны өвийг бүрдүүлдэг гол шугам нь МҮОНРТ юм. Тиймээс үндэснийхээ оюун санаа, түүх соёлыг дээшлүүлэхэд манай сургууль МҮОНРТ-тэй хамтарч ажиллахад нэн тохирч байгаа юм.