Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн арга хэмжээний хэрэгжилтийг ханган монгол бичгээ сурч эззэмших, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх зорилгоор дараах мэргэжлийн магистрын тусгай хөтөлбөрүүдэд шинээр элсэлт авч байна.
1. Монгол бичгийн сургалттай магистрын тусгай хөтөлбөр
– Монгол бичгээр цахим бичвэр боловсруулах, мэргэшүүлэх, дадлагажуулах
– Төрийн албан хаагч, монгол хэл уран зохиолын багш нарын монгол бичгийн мэдлэг чадварыг эзэмшүүлэх
2. Монгол судлал- Уран бичлэгийн тусгай хөтөлбөр
– Монгол бичгээр цахим бичвэр боловсруулах, мэргэшүүлэх, дадлагажуулах
– Хулсан үзгийн бичлэг, бийрийн хичээнгүй, гүйлгэн, таталган мөн монгол эвхмэл үсэг, тамга, сийлмэл, урлаг үсгийн ахисан түвшний сургалтыг явуулна.
