МАГИСТРЫН ТУСГАЙ ХӨТӨЛБӨРҮҮД

Улаанбаатарын их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн магистрын хөтөлбөрийн элсэлт эхэллээ. Манай сургууль энэ жил үндсэн хөтөлбөрүүдээс гадна байгууллага, орон нутгийн захиалгаар дараах мэргэжлийн магистрын тусгай хөтөлбөрүүдэд шинээр элсэлт авч байна.

         Дээрх хөтөлбөрүүд нь байгууллагын хөгжлийн бодлого, стратегийг оновчтой төлөвлөх, гүйцэтгэх тогтолцоог сайжруулахад үндэсний болон олон улсын стандартуудыг нэвтрүүлж хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах чадамж олгох онол, практик хосолсон хөтөлбөр юм.
1. Төрийн захиргааны менежмент /Дотоод аудит/ Магистрын диплом + MNS ISO 9001 стандартын дотоод аудиторын сертификат
2. Бизнесийн удирдлага /Дотоод аудит/ Магистрын диплом + MNS ISO 9001 стандартын дотоод аудиторын сертификат
3. Бизнесийн удирдлага /Хүний нөөцийн менежмент/ Магистрын диплом + MNS ISO 30400 стандартын дотоод аудиторын сертификаттай төгсөх давуу талтай юм.

        Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн арга хэмжээний хэрэгжилтийг ханган монгол бичгээ сурч эззэмших, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх зорилгоор дараах мэргэжлийн магистрын тусгай хөтөлбөрүүдэд шинээр элсэлт авч байна.

1. Монгол бичгийн сургалттай магистрын тусгай хөтөлбөр
– Монгол бичгээр цахим бичвэр боловсруулах, мэргэшүүлэх, дадлагажуулах
– Төрийн албан хаагч, монгол хэл уран зохиолын багш нарын монгол бичгийн мэдлэг чадварыг эзэмшүүлэх

2. Монгол судлал- Уран бичлэгийн тусгай хөтөлбөр
– Монгол бичгээр цахим бичвэр боловсруулах, мэргэшүүлэх, дадлагажуулах
– Хулсан үзгийн бичлэг, бийрийн хичээнгүй, гүйлгэн, таталган мөн монгол эвхмэл үсэг, тамга, сийлмэл, урлаг үсгийн ахисан түвшний сургалтыг явуулна.