Манай сургууль нь оюутны волейболын багаа шинэчилж тус спортоор хичээллэх хүсэл сонирхолтой шинэ элсэгчдэд боломж олгож байгааг дуулгахад таатай байна. Тус багийн гишүүн болсноор атгасан гар шиг багаар ажиллах чадвар сууж, волейболын ур чадвараа сайжруулж, бэлтгэл сургуулилалт тогтмол хийж улсын чанартай уралдаан, тэмцээнд оролцоно.
Мөн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ. Улаанбаатарын Их сургуулийн дасгалжуулагч багш нартай холбогдох утас: Волейболын спортын ОУ-ын хэмжээний мастер П.Батзаяа /88113415/, спортын мастер багш Б.Ариун /90119878/