Улаанбаатарын Их сургуулиас 21 дэх жилдээ зохион байгуулж буй нэрт эрдэмтэн Герасимовичийн нэрэмжит семинар өнөөдөр амжилттай явагдаж шилдэгүүдээ тодрууллаа. Хурлыг нээж УБИС-ийн захирал С.Байгалсайхан доктор Sc.D., профессор нийт илтгэгч, сонирхогч нарт хандан нэрт эрдэмтэн Герасимовичийн Монголын 20-р зууны утга зохиолд оруулсан үнэлэшгүй их хувь нэмэрийг дурьдаад оюутан залуусын судалгаа шинжилгээнд амжилт хүслээ. Хурлын ерөнхий шүүгчээр Ц.Эрдэнэбат Ph.D., профессор ажиллаж, нийт сургуулиудаас шалгарсан илтгэлийг хэлэлцүүллээ. Нийт илтгэлүүдээс тэргүүн байр, тусгай байрт илтгэл шалгаруулснаас:
Тэргүүн байрт:
– “Хүүхдийн цуврал комихын хэл найруулга, дүр дүрслэлийн онцлог” илтгэлээр
Удирдагч багш Б.Батжаргал Доктор (Ph.D)
МУИС-ийн УЗА-4р курс Б.Мөнхцэцэг
- – “Жүжгийн зохиолын гүн ухааны үзэл санаа” илтгэлээр
- Удирдагч багш Х.Чойдогжамц (магистр)
- СУИС-ийн Жүжгийн зохиол-4р-курс С.Баатарцогт
Тусгай байрт:
- “Энэтхэгийн яруу найраг, Галидасын үүлэн зардас хам сэдэвийн хүрээнд тайлбарлах асуудал” илтгэлээр
- Удирдагч багш Б.Энхээ Доктор (Ph.D)
- МУБИС- Ү.Мөнхбалжир
- “Их зохиолч Б.Инжинашын Нэгэн давхар асар роман дахь домогын сэтгэлгээний асуудал” илтгэлээр
- Удирдагч багш Б.Хишигсүрэн Доктор ( Ph.D), дэд профессор
- МУИС- МХУЗ-3р курс Б.Галсүрэн
нар тус тус байр эзэллээ.
Тус хурал нь Монголын 20-р зууны утга зохиолд үзүүлсэн үнэлэшгүй их хувь нэмэрийг олон нийтэд таниулах, уран зохиол судлаач, сонирхогч оюутан залуусыг дэмжих, судалгаа шинжилгээ, уран зохиол шүүмжийн хөгжилд үр нөлөө үзүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм. Герасимовичийн семинар-2017 Эрдэм Шинжилгээний бага хуралд эрдэм мэдлэг, судалгаа шинжилгээгээ хэлцүүлсэн оюутан залуустаа өндөр амжилт хүсье.