Сэтгэл зүйн чатбокс үйлчилгээ

12 ДУГААР АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ “ЧАТБОКС” ҮЙЛЧИЛГЭЭ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА.
“Ковид-19” халдварт цар тахлын үед чатбокс үйлчилгээг ашиглаж ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад шалгалтын өмнөх стресс менежмент, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх “Чатбокс” үйлчилгээ 2021 оны 5 дугаар сарын 24-нд эхэлсэн билээ. 2021 оны 6-р сарын 1-ний байдлаар “Чатбокс” сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд нийт давхардсан тоогоор 248 хүн холбогдсоны 239 нь хүүхдүүд байна. Үүнээс сэтгэл зүйн зөвлөгөө авсан 173 үйлчлүүлэгчийн 67% нь шалгалтын айдас, түгшүүрийн улмаас зөвлөгөө авчээ. Мөн эцэг эх гэр бүлийн асуудалтай дуудлагууд түлхүү байгааг сэтгэл зүйчид хэлж байна. Хүүхдүүд ярилцах , зарим нь бэлэн хариулт зөвлөгөө хүсэж байгаа тохиолдол түгээмэл ажиглагджээ. дэлгэрэнгүй

Эх сурвалж: БШУЯ