Сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг зарлалаа

ЗОРИЛГО: Төрийн өмчит Улаанбаатарын Их сургууль нь 29 дэх жилдээ Сургалт – Эрдэм шинжилгээний чиглэлээр шаталсан сургалтын үйл ажиллагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд шинжлэх ухааны суурь мэргэжлүүдээр шилдэг мэргэжилтэн бэлтгэн гаргаж байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд нийт ЕБС-ийн 12-р анги төгсөгчиддөө зориулан сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлгийг зарлаж байна. Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчид Миний мэргэжил – Миний сонголт” гэсэн сэдвийн доор эсээ бичиж ирүүлнэ үү.

ХАМРАХ ХҮРЭЭ: ЕБС-ийн 12-р анги төгсөгчид

ХУГАЦАА: 2021.06.14-нөөс 2021.08.16-ны хооронд материалаа доорх хаягаар илгээнэ үү!

~ ТҮҮХ энд дарна уу

~ АРХЕОЛОГИ энд дарна уу

~ ХИМИ энд дарна уу

~ БИОЛОГИ энд дарна уу

~ ХЭЛ, УРАН ЗОХИОЛ энд дарна уу

~ ХЭРЭГЛЭЭНИЙ ФИЗИК энд дарна уу

~ ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК энд дарна уу

ЭСЭЭ БИЧЛЭГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА

Нэг. Эсээний сэдэв нь: “МИНИЙ МЭРГЭЖИЛ – МИНИЙ СОНГОЛТ” 

Хоёр. Эсээ нь дараах ерөнхий бүтэцтэй байна.

a. Эхлэл: Өөрийн зорилго, эзэмших гэж буй мэргэжлийн онцлог, яагаад энэ мэргэжлийг сонгох болсон талаараа өөрийн мэдээлэлтэйгээ холбож бичнэ.

b. Үндсэн хэсэг: 

– Өөрийн авьяас чадвар, амжилт, давуу тал болон нийгмийн идэвх оролцоог тодорхой дурдан эдгээр нь тухайн мэргэжлээр суралцахад тань нөлөөлж чадах эсэх зэргийг баримтаар баяжуулан бичих

– Сонгосон мэргэжлээрээ суралцахад тулгамдаж буй асуудал болоод ямар тусламж дэмжлэг хэрэгтэй байгааг тусгана.

c. Дүгнэлт: Уг тэтгэлэгт хамрагдсанаараа цаашид ямар үр дүнд хүрэх, ирээдүйгээ төсөөлөн бодит байдалтай холбож бичнэ.

Гурав. Бичвэр дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Цаасны хэмжээ – А4, үсгийн фонт- Arial, үсгийн хэмжээ- 12, мөр хоорондын зай 1.5 мм байх.
  2. Үгийн тоо: 120-150
  3. Сэдвийн агуулга бүрэн байх.
  4. Үг үсэг, хэл найруулгын алдаагүй, логик дэс дараалалтай байх.
  5. Тогтсон хугацаанд ирүүлсэн байх.
  6. Тэргүүлэх 7 чиглэлийн мэргэжлээс зөвхөн нэгийг сонгон материал ирүүлнэ.

ШАЛГАРУУЛАЛТ: 

8-р сарын 20-нд тэтгэлэгт хамрагдахаар материал ирүүлсэн элсэгчдийн нэрсийн жагсаалтыг Улаанбаатарын Их Сургууль (ubs.num.edu.mn) вэб сайтад нийтэлнэ. Шалгаруулалтад оролцогчид:

  •   Эсээ бичлэгт тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байхаас гадна бичлэгийн ур чадварыг 100 оноогоор дүгнэнэ. Оролцогчдын оноо тэнцсэн тохиолдолд ЕБС-ийн гэрчилгээний дундаж оноог харгалзан үзэж байр эзлүүлнэ.
  • БШУЯ-ны баталсан ЭЕШ-ийн босго оноонд хүрсэн байна.
  • Өөрийн хүсэлтээр сургалтын төлбөрийн хөнгөлөлтөөс татгалзсан тохиолдолд дараагийн элсэгчдэд эрх шилжих болно.

ШАГНАЛ: Мэргэжил тус бүрээр 5 элсэгчийг байр эзлүүлж, сургалтын төлбөрөөс 100%-ийн тэтгэлэг олгоно. Цаашид голч дүн нь 90-с дээш үнэлгээтэй суралцсан тохиолдолд тэтгэлэг үргэлжилнэ.