Монгол улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Ян Чиндун өнөөдөр тус сургуулийн дэд захирал С.Цолмон тэргүүтэй  хятад хэлний салбарын багш оюутнуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд С.Цолмон ЭСЯ-ны зүгээс тус сургуулийн аливаа үйл ажиллагаанд үргэлж дэмжлэг туслалцаа үзүүлж байдагт талархан тэр дундаа өнгөрсөн жилээс эхэлсэн хятад дахь “Тайжи” –гийн тэтгэлэгт сургалтанд тус сургуулийн оюутнуудыг хамруулж өгсөн явдалд гүн талархал илэрхийлэв. Ноён Ян Чиндун уг тэтгэлэгт сургалтанд амжилттай  оролцож олон улсын тэмцээнээс 4 алт, 7 мөнгө, 14 хүрэл медаль эх орондоо авчирсан тэдгээр оюутнуудад халуун баяр хүргэж улам их амжилтыг хүсэн ерөөлөө.   Мөн цаашид Улаанбаатарын Их сургуультай олон талаар хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх болно гэдгээ амлав. Уулзалтын төгсгөлд С.Цолмон тус ЭСЯ-нд дурсгалын туг болон талархлын бичиг гардуулж дурсгалын зураг татуулцгаав.