“Монголын түүх бичлэг” 4 боть бүтээл хэвлэгдлээ

Улаанбаатарын Их сургуулийн багш доктор (Ph.D), профессор Д.Баярсайхан өөрийн суурь судалгааны ажлаа 4 боть болгон хэвлүүлжээ. Түүний бүтээлийн, 1-р боть: Монголын түүх бичлэгийн удиртгал, эртнээс 16-р зуун. 2-р боть: Монголын түүх бичлэг. Арван долоодугаар зуун. 3-р боть: Монголын түүх бичлэг. Арван наймдугаар зуун. 4-р боть: Монголын түүх бичлэг. Арван есдүгээр зууны түүх бичлэгийн онцлогийг илтгэн харуулсан бүтээл юм. Тус бүтээлийг академич С.ЧУЛУУН нягтлан зөвлөжээ. Монголын түүх бичлэгийн судалгаа болон, сургалтын эх хэрэглэгдэхүүн болох бүтээл болсон байна.