Дэлхийн оюутан залуусын дунд зохион байгуулдаг XX удаагийн “Хятад хэлний гүүр” тэмцээний монгол дахь бүсийн шалгаруулалт 2021 оны 5 сарын 14-ний өдөр орон даяар цахим хэлбэрээр болж өндөрлөсөн юм. Энэ удаагийн тэмцээнд Гадаад хэлний орчуулга-Хятад хэлний IY курсын оюутан Ц.Буянтогтох 3-р байр, Гадаад хэлний орчуулга-Хятад хэлний III курсын оюутан Э.Одгэрэл, Ц.Итгэлмаа нар тусгай байр тус тус эзэлж, Улаанбаатарын Их Сургууль маань “Шилдэг Сургууль”-иар тодорсон байна. Тэмцээнд оролцож бахдам амжилт үзүүлсэн оюутнууддаа сургуулийн нийт хамт олны зүгээс халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.