Улаанбаатарын Их сургуулийн 2016-2017 оны төгсөлтөөр Монгол судлал, Утга зохиол судлал, Түүх, Бизнесийн удирдлага, Хими, Хэрэглээний физик салбараас нийт 26 магистр, Утга зохиол судлалын салбараас 1 доктор дипломоо гардан авлаа. Төгсөлтийн үйл ажиллагааг тус сургуулийн захирал доктор (Sc.D), профессор С.Байгалсайхан нээн төгсөгч эрдэмтэдийн цаашдын судалгаа шинжилгээнд амжилт хүслээ. Мөн УЗ-ын орлогч дарга С.Цэдэндамба үг хэлж, академич профессорууд төгсөгчдөд диплом гардууллаа. Үйл ажиллагаанд
СГЗ Д.Цэдэв /доктор (Sc.D ), профессор/
СГЗ Ч.Дагвадорж /доктор (Ph.D), профессор/
Академич Ц.Баатар
Академич Б.Пүрэвсүрэн
Д.Баатар /доктор (Sc.D ), профессор/
С.Цолмон /доктор (Ph.D), профессор/
МУ-ын гавьяат багш О.Цэвэгдорж /доктор (Ph.D), профессор/
Э.Ганболд /доктор (Sc.D ), профессор/
Ж.Оюун /доктор (Sc.D ), профессор/
Ү.Бадам /доктор (Ph.D), профессор/
Ч.Дэчинпунцаг /доктор (Ph.D), профессор/
Ц.Эрдэнэбат /доктор (Ph.D), профессор/
Г.Шархүү /доктор (Ph.D), профессор/
Г.Анхбаяр /доктор (Ph.D), профессор/ нэр хүндтэй багш, профессорууд оролцов.
Соёлын гавьяат зүтгэлтэн доктор (Ph.D), профессор Ч.Дагвадорж багшаар удирдуулсан Хэлбичгийн ухааны доктор (Ph.D ) Галсангийн Болормаа нь “Хотгойд яруу найраг, туурвилын зарим асуудал” сэдвээр диссертациа амжилттай хамгааллаа. Эрдэмтэн судлаач та бүхэндээ халуун баяр хүргэе.