Профессор Д.Эрдэнэбаатар “Хүлэг баатарын загалмай одон”-гоор шагнууллаа

Улаанбаатарын их сургуулийн Түүх-Археологийн тэнхимийн эрхлэгч, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, Археологич, доктор профессор Д.Эрдэнэбаатар багш маань Унгар Улсын Шинжлэх ухаан, соёл, боловсролын салбарын “Хүлэг баатарын загалмай одон”-гоор шагнагджээ. Унгар улсын Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй зарлиг ба одонг шинэхэн Элчин сайд Борбала Обрушански гардуулан өгсөн байна.