“Зөв дадал 20” аянд Улаанбаатарын Их сургуулийн багш, оюутнууд нэгдэж байна

“ЗӨВ ДАДАЛ-20” Дижитал чуулганд Оюутан залуучуудаа идэвхитэй оролцохыг уриалж байна.
Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан, нийгэмд шударга ёсны үнэ цэнийг таниулан сурталчлах зорилготойгоор салбар салбарын төлөөллийг оролцуулан, иргэн бүрт чиглэсэн СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЯН үргэлжилж байна.
Энэхүү аяны хүрээнд “GOOD HABITS-20” Дижитал чуулган энэ сарын 16-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууулагдана.
ЗОРИЛГО : Зөв дадлаар өөрийн одоогийн би-г бүтээсэн салбар салбарын мэргэжилтэн, олны танил эрхмүүд өөрсдийн ЗӨВ ДАДЛАА бусадтай хуваалцаж залуусыг ЗӨВ ХАНДЛАГАД уриалахад чиглэнэ.
Бодол үг болж, үг үйлдэл болж, үйлдэл дадал болж, дадал зан чанар болж, зан чанар хувь тавилан болдог.
АВЛИГЫН ЭСРЭГ Соён гэгээрүүлэх үйлст хамтдаа нэгдэцгээе.
Зохион байгуулагч:
Авлигатай Тэмцэх Газар
Хэзээ: 2020.12.16
Цаг: 19.00-21.30
Хаана:
Авлигатай Тэмцэх Газар, Олон нийтийн төвийн хуудаснаас шууд дамжуулалт хийнэ.
https://www.facebook.com/iaacmn
Хамрах хүрээ:
Бүх насныханд нээлттэй