Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал гарсан хөл хорионы энэ цаг үед оюутан залуус маань 100% цахимаар хичээллэж байна. Энэ хүндрэлтэй үеийг даван туулах, оюутнуудад тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор үүрэн холбооны “ЮНИТЕЛ” ГРУПП-ээс “Юнителийн дугаартай залуустаа зориулан “EDU” багцуудыг гаргасан билээ.
Тэгвэл Улаанбаатарын их сургуулийн юнителийн дугаартай оюутан, залуус мөн EDU багцыг ашиглах боломжтой боллоо.
Оюутан та бүхэн эдгээр багцуудаас сонгон хэрэглэснээр Улаанбаатарын Их сургуулийн вэб сайт болон сургалтын системруу хэрэглээний болон хурдны хязгааргүйгээр хандалт хийх боломжтой болж байна.