Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоол гарч их, дээд сургуулийн танхимын хичээл түр зогсож цахим хэлбэрт шилжсэн билээ.
Төрийн өмчит Улаанбаатарын Их сургууль нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч танхимын хичээлийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулж байна. Тус сургуулийн захиргаа, сургалтын албадууд болон тэнхим салбарууд бакалавр, магистр, докторын түвшний нийт суралцагчидтайгаа байнгын холбоотой байж сургалтын болон эрүүл мэндийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байгаа юм.
Манай хамт олон энэ хүнд цаг үед “нийтийн” болон “дотуур байр”-нд амьдарч буй оюутнуудын хоол, хүнсний хангамж, эрүүл мэндийн байдлын талаар судалгаа явуулж байнгын холбоотой ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд тус сургуулийн багш, ажилчдын зүгээс эдгээр оюутнууддаа 2020 оны 11 дүгээр 19-ний өдөр дотуур байранд амьдарч буй оюутнууддаа хүнсний хангамж, хэрэгцээт зүйлсээр тусламж хүргүүлээд байна.
Нийт суралцагчдадаа халдвар хамгааллын дэглэм сахиж, эрүүл мэнддээ анхаарч, цахим хичээлдээ идэвхтэй хамрагдахыг сургуулийн эрдмийн хамт олны зүгээс уриалж байна.