Ерөнхий эрдмийн тэнхим нь Англи хэлний орчуулгын ангийн оюутнуудтай хамтран “English Day” мэргэжил сурталчлах өдөрлөгийг 2020 оны 11-р сарын 4-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд оюутны англи хэл сурах эрмэлзлийг төрүүлэх, англи хэлний мэдлэгийг сайжруулах зорилготойгоор танин мэдэхүй, урлаг, шилдэг ханын сонин шалгаруулах зэрэг үйл ажиллагаанууд явагдлаа. Нийт 6 ханын сонин оролцсоноос Бизнес удирдлагын 2-р курсын ханын сонин шалгарлаа. Түүнчлэн “English speaking club” үйл ажиллагаагаа эхэлж байгаагаа дуулгахад таатай байна. Иймд англи хэл сурах чин сэтгэлтэй оюутан залуус та бүхнийг урьж байна.